Үрчлээгээрээ худалдаж авна гэнэ дээ.

   

      Японы тамхи борлуулдаг автомат машин тун удалгvй худалдан авагчийн нvvрэн дэх vрчлээг "тоолж", тухайн хэрэглэгч тамхи татах насанд хvрсэн эсэхийн тодорхойлдог болох гэнэ. Тус улсад хууль ёсны дагуу 20 настай иргэдийг тамхи татахыг зєвшєєрдєг бєгєєд ирэх долдугаар сараас эхлэн худалдан авагчийн насыг тодорхойлох чадвартай тамхи борлуулдаг автоматуудыг суурилуулах аж. Харин энэхvv машиныг бvтээж байгаа "Фужитака" компани хvний нvvрний бvтэц, хєгшрєлтийг судалж, тvvний vндсэн дээр нэгэн шинэ систем боловсруулсан байна. Тус компанийн хэвлэлийн тєлєєлєгч Хажиме Ямамотогийн мэдэгдсэнээр худалдан авагч автомат машинд суулгасан дижитал камер руу харахад, тухайн хvний нvдний орчимд тогтсон vрчлээс, ясны бvтэц, арьсны нугалаа, ерєнхий шинж байдал зэргийг тус компанийн архивт хадгалагдсан 100 гаруй мянган иргэдийн мэдээлэлтэй автоматаар харьцуулж, тодорхойлох аж. Тvvчлэн Ямамото: "Систем тухайн худалдан авагчийг насанд хvрсэн гэдгийг баталвал, урьдын адил тамхи худалдан авч болно. Тvvнчлэн бусдын зээлийн картыг ашиглан худалдаа хийх боломжгvй болох юм" хэмээв. Энэхvv шинэ систем нь нийт худалдан авагчдын 90%-ийг таних чадвартай бєгєєд таньж чадалгvй vлдсэн 10% худалдан авагчдыг жолооны vнэмлэхээ шалгуулахыг шаардах гэнэ. Ийн арга хэмжээ авч байгаа гол шалтгаан нь тус улсад хэдийгээр тамхи татах доод наслалтыг хуулиар зааж єгсєн боловч эрvvл мэндийн яамны 2004 оны судалгаагаар 17-18 настай нийт хєвгvvдийн 13%, охидын 4% нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна.

Сэтгэгдэлүүд:

1. ТАРЧЛААН | 2008-05-14 11:52:14
ХММММММ.
АЙХТАР ЮМ БОЛОХ ГЭЖ БАЙГААН БАЙНА Ш ДЭЭ. БОЛЖ Л БАЙНА .
2. САЙХАН САНАА | 2008-05-14 12:00:17
хэхэ.. балладийм байна даа.. их үрчлээтэй хүн байвужуул тэгээд л хүүхэд байсан ч өхймуу тэ.. ингэхэд ямар сонин гэнэт мэдээллийн суваг руу ороод ирэв ээ.. хө.
3. Anaraa | 2008-05-14 12:43:26
сонин сонин юм нээж хийж байх юм даа
4. diams (зочин) | 2008-05-17 04:59:14
odoo neeree haa saigui tamhiiig sn horij bnaa uul n dajgui amjilttai l bgaad bgaan bilee japan ch burr turuulj l yavah yumdaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.