2008-04-25 12:47:30
Хавар болоод ёстой миарч байнаа. Миарч гэж ингэж бичих нь зөв билүү? Миний бие хаврын улирлыг ёстой нэг эмзэг хүлээж авна шүү. 4-н сар гараад ирэхээр өөрийн эрхгүй ядраад, нүд анилдаад, амны хэмжээ бол байнга аваастай. Өдөржин амны хэмжээ авч байгаа хүн орой очоод л шууд тас үсрэлгүй яахав.Ядарч байгаа нь өөрт нь бүр аймар мэдрэгдэж байгаам чинь. Турна гэж ч жигтэйхэн. Өвөл овоо гайгүй таргалаад л мах мяриа авч байснаа хаварын сургаар тураад эхлэнэ шүү дээ. Үүнд манай нэг найз атаархана гэж жигтэйхэн. Хүйтэнд нь сайхан өөхөн давхаргатай болчоод дулаараад эхлэхээр тураад эхлэдэг ямар азтайг нь бурхан тэнгэр таргалж турахыг нь хүртэл байгалиас нь зохицуулдаг байнаа гээд л. Сүүлийн үед шоу энэ тэрийг бол мартаж байна дөө. Мартахаас ч арга алга. Ажил гэр гэсэн маршрутаар яваад байхад л үхэх гээд байгаа юм чинь шоудвал бүр босч ирэхгүй юм болно биз. Би ч ууг нь шоудах найз нөхөдтэй уулзаж наргиж цэнгэх дуртай хүн дээ. Харин ядрахаар хүн чинь бүр тийм юм бодохоо ч больдог юм байна шүү. Ай даа хаврын улирал чи намайг жил болгон л ингэж дарлах юм даа. Бушуу зун болоосой. Маргааш манай ажлынхан амралтанд явна гэсэн яажшуухан шиг бултчихдаг юм билээ.
Нээрээ уржигдар цагдаад байцаагдаад. Хэд хоногийн өмнө манай ажил дээр хоёр хүүхэн ирээд манай ажлын нэг эгчийг будаа болгочоод явсийн. Манай ажлын эгч нөхөртэй яваад болохгүй байсан бололтой. Хүүхнүүд чинь аймар зоддог юм байна лээшд. Юу юугүй үсдэж аваад нүүрийг нь авах юмгүй маажаад хаяж байгаа чинь. Яг тэгэхэд гай болж тэнд байж таарахгүй юу? Хараад зогсоод байлтай биш салгах, зохицуулах гээд л бөөн юм болсон. Тэгсэн одоо бодвол манай ажлын эгч шүүхэд гомдол гаргасийн байгаа биз гэрчийн этгээд гээд мэдүүлэг өгөөд. Ёстой амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэдэг чинь үнэн үг байна лээ дээ. Одоо аягүй бол шүүх хурал дээр нь гэрч энэ тэр гэж дуудагдаж гай болох вий дээ. Хүний нөхөртэй явчаад яасан гэж шүүхэд өгдөг байнаа. Чимээгүй л байхгүй. Нээрээ бүсгүйчүүдээ гэр бүлтэй хүмүүстэй л орооцолдов. Ажил дээр чинь очоод ёстой онигоо болгодог юм байна лээ шүү.

Сэтгэгдэлүүд:
аа тэр хавар уу. гэтэлд би жин нэмээд л хэрэг алга оооо... нэг л тарган хүүхэн.. хаха.. таргалж байгаад хаягдчих вий дээ.....
Сэтгэгдэл үлдээх: