Саяхан Америкийн Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн томоохон сонирхолтой гэгдэх аялал жуулчлалын замын жагсаалтыг гаргасан байна. Уг маршрутын жагсаалтын
1. Бээжин Гонконгийн зам орсон бөгөөд аяллын өртөг 1500 орчим ам доллар. Энэ аялалд Хятадын урт цагаан хэрмээр хийх аялал ч орж байгаа гэнэ.
2. Кенийгээр хийх аялал гэнэ. Тэнд онгон байгаль үзэж, заан, хирс, сармагчингийн дэргэдүүр зугаалж болох энэ аялал нь арай үнэтэй 2000 болон түүнээс дээш ам долларын үнэтэй гэнэ.
3. Килиманжарод авирах авиралт орсон байна. 17 өдөр аялахад 6000 ам долларын өртөгтэй
4.Аляск уруу хийх аялал 4-р орсон байна. Энэ аялал 8000 долларын өртөгтэй
5. Харин 5-рт манай Монголын тал нутгаар хийх аялал орсон байна. Морь унаж, малчидтай уулзаж, гэрт хонож, хонины мах иднэ гэнэ. Энэ аялал нь 4500 долларын өртөгтэй гэнэ шүү.
6.Дэлхийн бөмбөрцөгийн хамгийн өмнөд цэг болох Өмнөд туйл уруу хийх ер бусын аялал орж байгаа ба үүнд 10 мянгаас доошгүй доллартай байж байж энэ аялалаар аялаж болохнээ.
7.Алтантын далайд аялах аялал орсон байна.Португалиас хөдөлж, Канарын арал, Кабо-Вердегээр орж эцэст нь Бразилийн Сальвадор боомтод хүрэх юм байна. Колумбаар явсан энэ бараг 19 өдөр явах энэ аялал 6000 долларын үнэтэй.
8.Дэлхийг 50 мянган ам доллараар тойрон аялах аялал гэвэл Англиас гарч, Мали, Гана, Замби, Мальдив, Энэтхэгээр орж 22 өдрийн дараа Португалид аяллаа дуусгах юм байна.
Бүгдээрээ л гоё санагдаж байнаа надад.Нэгийг нь сонго гэвэл Килиманжарод авирах авирилт нь сонирхолтой юмаа. Дээр байгаа зураг нь Килиманжаро нь юм шиг байнаа. Өвлийн явган аялал шиг л юм байна л даа. Цас мөстэй уул уруу л явган авирах шинжтэй.

Сэтгэгдэлүүд:
Би бол Кениг сонгох юм байна.
атландын далай... ай далай. хөөсрөөд л .. хичнээн сайхан болдоо..
ноднин ч Дайланд явах тун шахаж билээ... Ийм маршрутаар явах гэээл үлдээсийн байж л дээ... ход ход мөрөөднөө яаадын
Сэтгэгдэл үлдээх: