Шатахуунаа хэмнэх аргууд

     Бензин шатахууны үнэ нэмэгдэж байгаа энэ үед жаахан ч гэсэн тус болох болов уу гэсэн үүднээс дараахь зөвөлгөөг оруулж байна.

 1. Машиндаа хүнд ачаа ачихаас аль болох зайлсхийж байх

 2. Дугуйныхаа хийг долоо хоног бүр шалга.

3. Машиныхаа цонхыг гадар болон дотор талаас нь сайн арчиж хуурай цэвэр байлга. Мөн нойтон болон хөлстэй бэлтгэлийн хувцасаа маниндаа шөнө битгий орхиж бай. Учир нь цонх цантаж, норох нь халаагуур болон агааржуулагч удаан хугацаагаар ажиллуулах шалтгаан болдог. Үүнд шатахуун их зарцуулдаг гэдгийг анхаар.

4. Хурдны хязгаараа бүү хэтрүүл. Таны машин хурдлах тусмаа цангадаг гэдгийг бүү март.

5. Та 3-н минутаас илүү зогсолт хийхээр бол хөдөлгүүрээ унртаа. Хүн хүлээж байх зуур гэх мэт.

 6. Машиныхаа хамрыг аль болох нар луу харуулж тавьж бай. Хүйтэнд бээрсэн хөдөлгүүрийг халаахад шатахуун их зарцуулдаг.

7. Хэрвээ шаардлагагүй бол машин дээрээ суурилуулсан нэмэлт ачааг ав. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй олон шалтгаан шатахуун зарцуулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Дээрх зөвөлгөөг өдөр тутам хэвшүүлж чадвал бодитой үр дүнд хүрэхнээ.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-03-31 14:46:51
сайн уу. хө.. хэрэгтэй зөвөлгөө байна ооо... тэр хуьвцасаа оруул гэдэг чэн зөв шүү.. пүүзээ өмхийртөл нь орхидымаа. хэхэ
2. altaa66 | 2009-03-31 14:53:44
Сайн хөө.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.