Одоо дэлхий даяараа л санхүүгийн хямралд орж байдал хэцүү байгаа. Монголд маань ч гэсэн өдрөөс өдөрт бараа үйлчилгээний үнэ хөлс өсөж байгаа болохоор мөнгөө хэрхэн хэмнэх талаарх зөвлөгөө уншсанаа бичлээ.
1. Худалдан авах юмныхаа тодорхой жагсаалтыг гаргаад түүнийгээ хатуу баримтлан наймаа хийх.
2. Богино хугацаанд ч болов өрөөнөөс гарахдаа гэрэл, радио, телевизороо заавал унтрааж байх.
3. Цалин хөлснөөс гадуур шагнал, урамшил, бэлэг сэлт сугалааны тохирол зэрэг нэмэлт орлогыг банкинд байрлуулвал хэсэг хугацааны дараа нэлээд мөнгө хуримтлагдсан байна.
4. Долоо хоногт нэг удаа ч болов нэг цаг ч гэсэн нэмэлт хөдөлмөр эрхлэхийг хичээх.
5. Гарцаагүй хоолойд хутга тулгасан үед л хүнээс мөнгө зээл.
6. Ажлын байр чинь холгүй бол явган явж, нийтийн тээвэрт төлөх зардлаа хэмнэх.
7. Сантехник, мужаан, цахилгаанч нар танай гэрт жижиг засвар хийж байгаар сайтар ажиглан өөртөө шингээж багаж худалдан аваад тэр өндөр үнэтэй ажлыг өөрөө гүйцэтгэх.
8. Амралтаа их мөнгө үрж өнгөрөөх хэрэггүй, сайтар бодож төлөвлөснөөр гэртэй сайхан амрахыг хичээх.
9. Хэрэв өндөр үнэтэй эд зүйл худалдан авах болвол бүү яар. Нүдэнд анх туссан барааг худалдан авах хэрэггүй. Эхлээд найз нөхөд танил хүмүүсээс аль нь сайн, хаана хямд төсөр худалдан авах боломжтойг авах боломжтойг лавлах нь зүйтэй.
10. Шинэ бараа гэсэн бичигтэй бараа бүтээгдэхүүн авах хэрэггүй. Ур бараа ердийн төстэй бараатай ижил мөртлөө өндөр үнэтэй байдаг. Ийм үед жаахан хуучинсаг байр суурьтай байж болно.
11. Хувцасны шүүгээнд байгаа хуучин хувцсыг ямар нэг хувцастай тааруулан хослуулж аятайхан харагдаж болно.
12. Хиртэй хувцасыг гэртээ бөөгнөрүүлж байгаад угаавал халуун ус, угаалгын нунтагт хэмнэлттэй.
13. Хөршүүдтэйгээ сайн түншлэл тогтоовол сонин сэтгүүл уншиж мэдээлэл олж авах цагийг хэмнэнэ. Тэдэнтэй харилцан санал солилцож байх нь зохимжтой.
14. Өөрийн мөнгөндөө хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй.
Үүнтэй холбогдуулан гаргасан зөвлөмжөөс гадна экспертүүд нэгдмэл нэг зөвлөмж дэвшүүлсэнд анхаарлаа хандуулцгаая. Дарга чинь чамгүйгээр ажиллаж чадахгүй болох нь хүртэл сайн ажиллах нь чухал. Улам бүр чармайн ажилласны үр дүн үзэгдэхүйц ахиц амжилтанд хүргэсэн нь илт байвал нэгд та эрхэлж байгаа ажлаа алдахгүй хоёрт эрт орой алин боловч шагнал урамшилд хүртэх нь дамжиггүй.

Сэтгэгдэлүүд:
sain yy name egchee
Сайхан бичээд л байгаарай, хонгороо.
Сэтгэгдэл үлдээх: