2008-12-30 16:16:56
Маргааш шинэ он гарна. Нэг жил ч хурдан юмаа. Саяхан л 2008 он гарч байсан шиг санагдах юм. Гэтэл одоо 2009 он гарах гэж байна. Ингээд өөрийн хайртай дотны бүх хүмүүстэй болон та бүхэнд шинэ оны мэнд хүргээд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал бүхнийг хүсэн ерөөж ирэх жилдээ аз хиймортой санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэлүүд:
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2009 он түглээ
Сайхан баярлаарай
за хүүхэн ээ сайхан баярлааарай..
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Ойрд уулзаагүй хүн байх чинь,
Сэтгэгдэл үлдээх: