Бодууштай л юм.

    Өнөө цагт бид том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй уулздаг боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ он жилүүдээ зориулдаггүй, өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн хурдны замтай явцуу нарийн үзэл бодолтой, их үрж бага бүтээж, худалдан авах зүйлч олширсон ч түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийндөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, чанарт биш, тоо хэмжээнд анхаарах ихэсчээ.

Түргэн хоол  нэмэгдсэн ч шингэлт нь удааширж, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага олон төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, хоёр орлоготой ч салах нь их, гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэг болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр би танд"Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай" гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү. Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал. Гэр бүл найз нөхөдтэйгээ байх цагийг өөрөөсөө бүү харамла.

Дуртай хоолоо ид, очихыг хүссэн газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм. \

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ.Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр  санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

Үгсийн сангаасаа " Аль нэг өдөр" Заримдаа гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе.

Сэтгэгдэлүүд:

1. amor | 2008-12-27 20:41:18
хэврэгшиж байна доо..
нүүрээ нууж баг өмсчихөөд л хэн хүнгүй адилхан шүү...
зөв зөв..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.