Эрт дээр цагт оргилуун дарсыг гоо сайхны зорилгоор хэрэглэдэг байжээ. Эрхэмсэг дээдсүүд хөөсөрдөг ундаа биеийн арьсыг зөөлөн булбарай, уян налархай болгодог гэж тооцдог байсан учраас оргилуун дарсаар дүүргэсэн ваннд ордог байсан домог ч яригддаг шүү дээ. Харин энэ ундааг дэлхий даяараа тансаг хэрэглээнд тооцдог болсон өнөө үед ийм тансаг аргаар биеийн арьсаа арчлах зориг хүрэх нь юу л бол. Гэхдээ гоо сайхандаа онцгой анхаарал тавьдаг бүсгүйчүүд оргилуун дарсгүй 1 өдрийн өнгөрөөх нь учир утгагүй амьдарч байгаагийн нотолгоо гэж үзэх болжээ. Ингэлээ гээд ямар нэгэн баяр ёслол, найр цэнгээн хэсээд байна гэсэн үг биш юм. Учир нь оргилуун дарс эмэгтэй хүний нүүр царай, гоо сайхан төрхийг эвдэггүй цорын ганц дарс юм. Оргилуун дарс уусны дараа таны арьс эрүүл ягаан өнгөөр туяарч, нүд тань сэтгэл татам гэрэлтэн харагддаг гэнэ.
Жингээ бага зэрэг хасах, жиндээ хяналт тавихыг хүсэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан оргилуун дарсны дэглэм байдаг гэдэгт та итгэх үү? Жимс, ногоо, өөхгүй мах зэрэг хөнгөн чанарын хүнс хэрэглэхийн сацуу өдөр бүр нэг хундага оргилуун дарс хэрэглээд байвал та 7 хоногт 2 кг өөхнөөсөө салах боломжтой гэнэ. Үүнээс гадна дарс нь даралт буулгах, сэтгэл санаа тайвшруулах, нойр болон хоолны дурыг нэмэгдүүлдэг эмчилгээний сайн талтай гэнэ.
Оргилуун дарсыг хэт хөлдөөхгүй байх нь чухал. Учир нь хөлдсөн оргилуун дарс амт чанараа алддаг ажээ. Иймээс оргилуун дарсыг хөргөхдөө хөлдөөгчид биш харин хөргөгчид 2-3 цаг эсвэл мөстэй хувинд 15-20 минут байлгаарай.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: