Би чамд хайртай 2

  киног нэлээн хэд хоногийн өмнө үзлээ. Таалагдсангүй ээ. Үйл явдал нь нээх авцалдаа муутай хэдийдээ ч Мэндээ Золбоо хоёр нь бие биедээ тийм их хайртай болчиж байгаа нь. Тэр Баяраагийн аав нь нээх Үрлээ ч гэж санахгүй байснаа мэдэнгүүтээ  Үрлээгийнд очоод шууд л бараг Баяраатайгаа суулгах нь ээ. Ундрал Болд хоёр нь дүрдээ нээх сайн тохироогүй юм шиг. Харин Өөскө бол бараг л гол дүр нь болчихсон юм бишүү. Хангайгийн дүрд тоглосон Эби бас сайн тоглож байсан. Би чамд хайртай нэг нь бол үнэхээр хүний сэтгэлд хүрсэн бараг л домог болсон сайхан кино болохоор хүмүүс нэгтэй нь харьцуулж дүгнэх нь гарцаагүй. Тийм болохоороо ч тэр юм уу сэтгэлд огт хүрээгүй ээ. Сүүлийн үед гараад байгаа киноноос ялгараад байхааргүй л санагдсан. Харин тэр Амьдрах тасалбар гээд кино үзэхэд  сэтгэлд дарамттай хүнд кино болохоос дажгүй болсон байна лээ. Баахан киноны лавлах шиг юм биччих вүү дээ.

Шатахуунаа хэмнэх аргууд

     Бензин шатахууны үнэ нэмэгдэж байгаа энэ үед жаахан ч гэсэн тус болох болов уу гэсэн үүднээс дараахь зөвөлгөөг оруулж байна.

 1. Машиндаа хүнд ачаа ачихаас аль болох зайлсхийж байх

 2. Дугуйныхаа хийг долоо хоног бүр шалга.

3. Машиныхаа цонхыг гадар болон дотор талаас нь сайн арчиж хуурай цэвэр байлга. Мөн нойтон болон хөлстэй бэлтгэлийн хувцасаа маниндаа шөнө битгий орхиж бай. Учир нь цонх цантаж, норох нь халаагуур болон агааржуулагч удаан хугацаагаар ажиллуулах шалтгаан болдог. Үүнд шатахуун их зарцуулдаг гэдгийг анхаар.

4. Хурдны хязгаараа бүү хэтрүүл. Таны машин хурдлах тусмаа цангадаг гэдгийг бүү март.

5. Та 3-н минутаас илүү зогсолт хийхээр бол хөдөлгүүрээ унртаа. Хүн хүлээж байх зуур гэх мэт.

 6. Машиныхаа хамрыг аль болох нар луу харуулж тавьж бай. Хүйтэнд бээрсэн хөдөлгүүрийг халаахад шатахуун их зарцуулдаг.

7. Хэрвээ шаардлагагүй бол машин дээрээ суурилуулсан нэмэлт ачааг ав. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй олон шалтгаан шатахуун зарцуулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Дээрх зөвөлгөөг өдөр тутам хэвшүүлж чадвал бодитой үр дүнд хүрэхнээ.

Цэвэрлэчих юмсан.

    Ёооё энэ гудамж, зам, талбайн халтиргаа гулгаа арай л аймар байнаа. Хөлөө газраас салгахгүй чирч явахгүй л бол уначих гээд. Уул нь социализмийн үед албан байгууллагаараа гараад л өөрсдийн урдах зам талбайгаа цэвэрлэчихдэг байсан гэсэн. Одоо ч гэсэн тэгж болдоггүй л юм байх даа. Тухайн газарт ноогдох хэмжээ нь бага юм чинь нээх их хугацаа орохгүй дээ.Уул нь хялбархан хялбархан шийдчихээр асуудалууд байх л юм. Даанч сэтгэл дутаад байдаг байх юм даа.

Хүнд хэцүү байдлаас хэрхэн ангижрах вэ?
          Одоо дэлхий даяараа л санхүүгийн хямралд орж байдал хэцүү байгаа. Монголд  маань ч гэсэн өдрөөс өдөрт бараа үйлчилгээний үнэ хөлс өсөж байгаа болохоор мөнгөө хэрхэн хэмнэх талаарх зөвлөгөө уншсанаа бичлээ. 1. Худалдан авах юмныхаа тодорхой жагсаалтыг гаргаад түүнийгээ хатуу баримтлан наймаа хийх. 2. Богино хугацаанд ч болов өрөөнөөс гарахдаа гэрэл, радио, телевизороо заавал унтрааж байх. 3. Цалин хөлснөөс гадуур шагнал, урамшил, бэлэг сэлт сугалааны тохирол зэрэг нэмэлт орлогыг банкинд байрлуулвал хэсэг хугацааны дараа нэлээд мөнгө хуримтлагдсан байна. 4. Долоо хоногт нэг удаа ч болов нэг цаг ч гэсэн нэмэлт хөдөлмөр эрхлэхийг хичээх. 5. Гарцаагүй хоолойд хутга тулгасан үед л хүнээс мөнгө зээл.
"Хүнд хэцүү байдлаас хэрхэн ангижрах вэ?" цааш унших »
Хамгийн хортой таван хүнсний бүтээгдэхүүн.

1.Шокалад, чихэр.  Их хэмжээний сахар, химийн бодис чихэрлэг ундаа будаг зэрэг агуулсан байдаг байна./

2.Хийжүүлсэн ундаа.  Амны цангаа тайлах гэж ойр ойрхон уух сонирхол төрүүлдэг учир их хэрэглэдэг. Маш их хэмжээний сахар агуулсан ба ясны сийрэгжилтийн явцыг хурдасгадаг.

3. Чипс, хөөмөл чипс. Нүүрс ус их хэмжээний тос, химийн амтлагч бодис зэрэг агуулсан байдаг.

4. Хиам зайдас. Бидний хэрэглэх дуртай бүтээгдэхүүний 40% нь нууц өөх тос их хэмжээний химийн бодис хиймэл амт оруулагч зэргээр хийдэг.

5.Өөхтэй мах.Ялангуяа шарсан хэлбэрээр өөхтэй махыг хэрэглэх нь эрүүл мэндэд хортой байдаг байх нь.

 

Шинэ оны мэнд хүргэе

   Маргааш шинэ он гарна. Нэг жил ч хурдан юмаа. Саяхан л 2008 он гарч байсан шиг санагдах юм. Гэтэл одоо 2009 он гарах гэж байна. Ингээд өөрийн хайртай дотны бүх хүмүүстэй болон та бүхэнд шинэ оны мэнд хүргээд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал бүхнийг хүсэн ерөөж ирэх жилдээ аз хиймортой санасан бүхэн нь  сэтгэлчлэн бүтэж байхийг хүсэн ерөөе.

Бодууштай л юм.
    Өнөө цагт бид том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй уулздаг боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм. Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ. Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ он жилүүдээ зориулдаггүй, өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн хурдны замтай явцуу нарийн үзэл бодолтой, их үрж бага бүтээж, худалдан авах зүйлч олширсон ч түүнээсээ авах ханамж багасчээ.
"Бодууштай л юм." цааш унших »
Оргилуун дарсны талаарх сонирхолтой мэдээлэл.
    Эрт дээр цагт оргилуун дарсыг гоо сайхны зорилгоор хэрэглэдэг байжээ. Эрхэмсэг дээдсүүд хөөсөрдөг ундаа биеийн арьсыг зөөлөн булбарай, уян налархай болгодог гэж тооцдог байсан учраас оргилуун дарсаар дүүргэсэн ваннд ордог байсан домог ч яригддаг шүү дээ. Харин энэ ундааг дэлхий даяараа тансаг хэрэглээнд тооцдог болсон өнөө үед ийм тансаг аргаар биеийн арьсаа арчлах зориг хүрэх нь юу л бол. Гэхдээ гоо сайхандаа онцгой анхаарал тавьдаг бүсгүйчүүд оргилуун дарсгүй 1 өдрийн өнгөрөөх нь учир утгагүй амьдарч байгаагийн нотолгоо гэж үзэх болжээ. Ингэлээ гээд ямар нэгэн баяр ёслол, найр цэнгээн хэсээд байна гэсэн үг биш юм. Учир нь оргилуун дарс эмэгтэй хүний  нүүр царай, гоо сайхан төрхийг эвдэггүй цорын ганц дарс юм. Оргилуун дарс уусны дараа таны арьс эрүүл ягаан өнгөөр туяарч, нүд тань сэтгэл татам гэрэлтэн харагддаг гэнэ.
"Оргилуун дарсны талаарх сонирхолтой мэдээлэл." цааш унших »
Нээрээ би чинь блогтойшдээ

        Хөөрхий муу блог уруугаа оролгүй хичнээн ч удав даа. Бараг л мартчихсан байна шүү. Хөөх энэ зурагтаар ёстой лайтай зодолдог хүүхэнтэй кино гарч байнаа. Хэдэн хүний ч өөдөөс ганцаараа зодолдоод байгаан. Завсар зайгүй шидэж байгаа хутга ч юм уу нэг жижигхэн иртэй төмөрнөөс чинь торох юмгүй бултаж байнаа. Нөгөө блог бичих гэж байсан хүн чинь кино үзээд ухаанаа алддаг байнашд. За тэр кино мино блог млог ч яах уу. Нойр хүрээд хэрэг алгаа. 24 цагаар ажиллах ч хэцүү юмаа. Ялангуяа урд өдөр нь дутуу нойртой   хоносон болохоор бүр нойр хүрээд хэрэг алгаа. Болдогсон бол унтчих юмсан.

 Сайхан унтхиймсаан гэж.

Үрчлээгээрээ худалдаж авна гэнэ дээ.
          Японы тамхи борлуулдаг автомат машин тун удалгvй худалдан авагчийн нvvрэн дэх vрчлээг "тоолж", тухайн хэрэглэгч тамхи татах насанд хvрсэн эсэхийн тодорхойлдог болох гэнэ. Тус улсад хууль ёсны дагуу 20 настай иргэдийг тамхи татахыг зєвшєєрдєг бєгєєд ирэх долдугаар сараас эхлэн худалдан авагчийн насыг тодорхойлох чадвартай тамхи борлуулдаг автоматуудыг суурилуулах аж.
"Үрчлээгээрээ худалдаж авна гэнэ дээ." цааш унших »
Блог дээрээ л хадгалахаас
Daniel Powter Bad Day   Where is the moment we needed the most
You kick up the leaves and the magic is lost
They tell me your blue skies fade to gray
They tell me your passion's gone away
And I don't need no carryin' on

You stand in the line just to hit a new low
You're faking a smile with the coffee you go
You tell me your life's been way off line
You're falling to pieces every time
And I don't need no carryin' on
"Блог дээрээ л хадгалахаас" цааш унших »
Өөртөө

Нулимс урсаж гарах гээд байх чинь. Яасан ч байсан гаргахгүй юм шүү.
Хн. Үнэхээр дургүй хүрчлээ. Өшиглөж тоглодог бөмбөг шиг санасийн байх даа.Хаашаа ч хамаагүй өшиглөж болдог бөмбөг болгоно гэж санасийн байх даа.Тэгдэггүй юм. Дахиад хэзээ ч хэзээ ч  өөрөө өөртөө амалчихъя. Амлалтаасаа буцах гээд байвал энэ бичлэгээ эргэн харж үзэн ядалт, хорсол, гомдолоо эргэн сэргээж байя. Үзэн ядалт хорсол удахгүй мартагдах ч харин өнөөдрийн явдлыг хэзээ ч мартаж болохгүй. Уучласан ч гэсэн  эргэн харж болохгүй.

Хавраа гэж.
        Хавар болоод ёстой миарч байнаа. Миарч гэж ингэж бичих нь зөв билүү? Миний бие хаврын улирлыг ёстой нэг эмзэг хүлээж авна шүү. 4-н сар гараад ирэхээр өөрийн эрхгүй ядраад, нүд анилдаад, амны хэмжээ бол байнга аваастай. Өдөржин амны хэмжээ авч байгаа хүн орой очоод л шууд тас үсрэлгүй яахав.Ядарч байгаа нь өөрт нь бүр аймар мэдрэгдэж байгаам чинь.  
"Хавраа гэж." цааш унших »
Тэнэг юмаа.

     Нэг болохоор бичмээр санагдаад нэг болохоор дэмий ч юм шиг санагдаад. Бүр тэсэлгүй бичиж үзсэн ч дэмий юм шиг санагдаад оруулсан бичлэгээ буцааж устгаад л. Гэхдээ бичихгүй байхаар шийдлээ. Хувийнхаа амьдралыг блог дээрээ бичээд дэмий юм  шиг санагдаад. Нэг бол нууцлаад ч байгаа юм уу? Түрүүн Амгаагийн блогоор орсон чинь нэг л гоё хайр мэдрэгдээд явчихсан. Намайг хэн нэгэн тэгж тэгж хайрлаж, санаж, бас баярлаж талархаж шөнө нойр нь хүрээгүй үедээ намайг боддог болов уу гэж. За за шал тэнэг юм биччихлээ. Өнөөдөр ямар муухай хүйтэн салхитай өдөр вэ? Хальт гарсан чинь даардаг байнашд.

Манай Монгол орчихсон байна.
         Саяхан Америкийн Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн томоохон сонирхолтой гэгдэх аялал жуулчлалын замын жагсаалтыг гаргасан байна. Уг маршрутын  жагсаалтын

"Манай Монгол орчихсон байна." цааш унших »
Болцон байнашдээ.
Ашгүй блогт орж болдог болчихсон байнашд. Хэзээ болцийн болдоо. Эхлээд өдөр бүр л IE-оор орж болдог болчихсон байж магадгүй гээд л горьдоод өдөрт хэд хэд орж үздэг байсан. Сүүлдээ за за болохгүйн байна даа гээд бараг итгэл алдраад орж үзэхээ больчихсон  байсан чинь өнөөдөр болчихжээ. Цангасан  мал шиг л хэдэн блогуудаа хэсэж өмнөх бичлэгээ уншиж дуусаагүй байж л дараагийнх нь эхэлж уншаад л шалгалт тулчихсан үед нэг хүн сандраад алийг нь гэхээ мэдэхгүй дэвтэр номынхоо хуудсыг баахан эргүүлж эндээс нэг, тэндээс нэг түүж уншаад байдаг шиг л юм боллоо. Сэтгэгдэл энэ тэр ч бичиж амжсангүй. За за хөөрхий блогтоод байдаг хэргээ.
Нөхөр минь чи хажууд минь байгаа юм уу?

          
    Заримдаа хүнтэй суухыг хүний эхнэр болохыг хачин их хүсэхийн. Өглөө эрт босоод нөхөртөө цай чанаж өгөхийг, орой амттай сайхан хоол хийж өгөхийг, ерөөсөө л хүнтэй суугаад нөхрөө хачин ихээр халамжлахыг, айлын сайн эзэгтэй болохыг хүсэх юм. Урд нь хүнтэй суугаад нөхрийнхөө хувцасыг угаана, хоолыг хийнэ, гэр  орны ажилтай зууралдана, ажлаа тараад   шууд л гэр лүүгээ хар хурдаарай харайлгана гэдэг үзэн ядмаар зүйл санагддаг байсан бол одоо тэр бүхэн харин сайхан зүйл болон санагдах юм. Нас явахаар өөрийн эрхгүй ийм болдог юм болов уу?
Нөхөр минь чи хаана явнаа? Чиний эхнэр болох гээд өөрийн эрхгүй л хүмүүжээд байна би.

Миний Мадонна
Учиг хатгаж үзээгүй
Уран цагаан хуруундаа
Урт янжуурын шилбэ
Учиртай гэгч хавчуулсан

"Миний Мадонна" цааш унших »
Хурд ба амь нас
          Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/ц хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4-н сард 4-н удаа цагдаа зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа? 
          Жек машинаа баруун талд зогсоолоо. " Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх " гэж бодож байх үед дэвтэр барьсаар цагдаа түүнд ойртож ирлээ. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд хэмээн тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас ийнхүү зогсоосон байлаа.

"Хурд ба амь нас" цааш унших »
Сайхан байнаа.
                                                              
Өнөөдөр чинь гэнэгүй байж байгаад л бэлэг аваад сайхан өдөр байх чинь вэ? Өглөө ажилдаа ирээд л байж байтал манай байгууллага бүсгүйчүүдээ сарнай цэцэг бэлэглэж байна. Хүн бүрт тус  бүрд нь сарнай бэлэглэснээс гадна салбарт маань сагс дүүрэн сарнай бэлэглэснийг нь ширээн дээрээ тавичихлаа.
"Сайхан байнаа." цааш унших »
(Нийт: 24)